Сирийн хоёрдахь том хот болох Алеппогийн орчимд гурван өдөр үргэлжилж байгаа засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний хоорондын тулалдаанд нийт 150 хүн амиа алдаад байна. ХМХ үүдийн уламжилж байгаагаар, баасан гаригт хотын нилээд хэдэн орон сууцны хорооллуудад тулалдаан болжээ. Хамгийн хүчтэй байлдаан онгоцны буудлын орчимд болсон байна. Албан ёсны мэдээнээс үзвэл, сөрөг хүчнийхэн хэдэн арван хүнээ алдсан бөгөөд тэднээс их тооны зэр зэвсгийг эзлэн авлаа. Халебын оршин суугчид сирийн армийг дэмжиж олон нийтийн бослого зохион явуулжээ. Тэд зэвсэгт сөрөг хүчнийхний үйл ажиллагааг болон тэднийг дэмжиж байгаа улс орнуудыг эрс буруушаажээ.