Байгалийн өврийн анхны оросын хот Нерчинск байгуулагдсаныхаа 360 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ хотод анх орос-хятадын хил ба худалдааны тухай анхны гэрээг байгуулсан учир түүхэнд оржээ. Харин өнөөдөр Нерчинск нь Өвөрбайгалийн аялал жуулчны төв болох боломжтой болоод байна.

“Чулуун уулын өмнө зүгээс Амур мөрөн рүү урсан ордог бүх гол, мөрөнгүүд эртний Хин улсын /одоогийн хятад/ эзэмшилд байх бөгөөд харин уулын ар талд урсаж буй нь Хаант Орос улсынх” гэжээ. Эл бичээс нь 1689 онд хоёр улсын төрийн харилцааны үндэсийг тавьжээ. Баримт бичгийг зурах гэж зуу шахам жил явж байжээ. 1689 оны Нерчины гэрээ нь асар их түүхэн ач холбогдолтой гэж Өвөрбайгалийн орон нутгийн музейн эрдэмтэн нарийн бичгийн дарга Наталья Константиновна ийн ярьж байна: «Энэ гэрээгээр Аргун голоор явсан улсын хилийг тогтоосон. Худалдааны харилцаа маш их идэвхижсэн. Хятадаас торго, цай, алт, мөнгө, төмөр бүтээгдэхүүн ирж байлаа. Оросоос үслэг эдлэл, сав суулга, амьтны гаралтай бүтээгдэхүүн гаргаж байсан. Орос-хятадын худалдааны янз бүрийн цаг үед хандлагууд нь холилдосон. Харин үүнээс хойш хятадаас ирэх гол барааны нэг бол мэдээж хэрэг, цай болсон».

Гэрээнд гарын үсэг зурах үеэс Нерчинск нь Өвөрбайгалийн жижигхэн тосгоноос хот болон хувирч, шинэ статустай болсон. Уг хотыг 1653 онд Нерчи хотын эргэ дээр ирсэн анхны казакууд байгуулсан түүхтэй. Тэр үед модон цайз – шивээ хот байв. Энд нилээд удаан жил улс төрийн хоригдолуудын цөллөг байсан. Эл эмгэнэлтэй нэрсийн жагсаалтыг дундад зууны үеийн шашинтан Аввакум тэргүүлжээ. Хожим нэрсийн жагсаалтыг 1825 онд Хааны эсрэг боссон оросын анхны хувьсгалчид баяжуулж байжээ.

Нерчинск жуулчдын хувьд маш баялаг түүхтэй. Орон нутгийн заводуудад гурван зуу гаруй жилийн өмнө орос анх удаа мөнгө хайлуулж байжээ. 17-р зууны дунд үед энд Хойд туйлыг судлах нууц экспедиц байгуулагдсан бөгөөд тэр үед хөлөг онгоцны үйлдвэрийг барьж байгуулахын зэрэгцээ “навигацын” сургуулийг нээн ажлуулжээ. Худалдаа хөгжсөний ачаар Нерчинск нь нэртэй худалдаачдын хэдэн үеийг төрүүлсэн. Тэдний чармайлтаар уран барилгын эрхэм дээж барилгууд бий болсон юм. Жишээ нь, Сибирийн сувд хэмээх – мавритан-готье стилийн Өргөөг венецийн толиор болон хятад шил, шаазан болон эрдэсээр чимжээ. Өнөөдөр нерчинскийн худалдаачдын үр ач – абстракционизмын үндэс суурийг тавигч Василий Кандинскийн нэр дэлхий дахинд нэртэй.

Өвөрбайгалийн аялал жуулчлалын төв болохоор зорьж байгаа эртний хотын түүхэн 360 жилийн ойд уран барилгыг сэргээн засварлахаар гол анхаарлыг хандуулж байна гэж Нерчинксий районы тэргүүн Виктор Дутов ийн өгүүлж байна: «Манайх аялал жуулчны дөрвөн чиглэлтэй. Тулгамдсан асуудал гэвэл, холбогдох дэд бүтэц үгүйгээс зочид буудлууд үгүй, түүхэн дурсгалт газруудыг тойрсон тав тухтай нөхцөл бололцоо үгүй байна. Энэ жил Нерчинскэд хот тохижилтын их ажлыг явуулахаар төлөвлөж байна. Үүгээр хуучин гудамж талбайг засварлаж, түүхэн дурсгалт өвийн объектуудыг эмх замбараатай болгоно.

Түүхэн ойд бэлтгэх хугацаа хангалттай байна: гол хүндэтгэлийн арга хэмжээнүүд 2013 оны намар явагдана».