Олон улсын зууч “зургаа” Ираны цөмийн хөтөлбөрийг цуцлах асуудлыг алт болон бусад үнэт металлуудыг худалдах хоригуудыг зөөлрүүлэх асуудлаар солих саналыг тавихад бэлэн байна. Энэ тухай Рейтер агентлаг дипломат эх сувалжуудыг иш татан уламжилжээ. Мэдээллээс үзвэл, тухайн саналыг 2-р сарын 26- нд Ираны төлөөлөгчид болон зууч “зургаагийн” төлөөлөгчдийн казахстаны Алма-Ата хотод хийх уулзалтын үеэр тавих ажээ. Тегеран хариу алхамуудын хувиар, ураны баяжуулалт явуулдаг “Форду” заводыг хаах төлөвтэй байна. Өмнө нь Ираны ГХЯ-ны тэргүүн али Акбар Салехи хйисэн мэдэгдэлдээ, хэрвээ бусад орнууд эл асуудлыг зохицуулахыг хүсч байгаа бол Иран улс яриа хэлэлцээрээр тодорхой зөвшилцөөнд хүрэхэд бэлэн байна гэсэн. 2012 онд “зургаагийн” төлөөлөгчид /НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн болон Герман/ болон Тегеран ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар гурван шатны яриа хэлэлцээр хийсэн юм. Үүний өмнө “зургаа” болон Ираны яриа хэлэлцээр явагдаагүй нэг жил гаруй хугацаа өнгөрсөн.