Тунисын улс төрийн гол хүчнүүдийн дунд шинэ засгийн газрыг байгуулах тухай яриа хэлэлцээр даваа гаригт буюу 2-рс арын 18-нд үргэлжилнэ. Энэ тухай баасан гаригт тус улсын ерөнхий сайд Хамади Жебали мэдэгдэв. “Бид үндсэн бүх асуудлуудаар зөвшилцөж, тохиролцоонд хүрсэн. Тиймээс бид даваа гаригт яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тогтосон” гэж улстөрч хэлжээ. Өмнө нь шинэ засгийн газрыг 2-р сарын 16-ны бямба гаригт байгуулахаар зарлаж байжээ.