«ОДХ» радиогийн ээлжит хөгжмийн нэвтруулгийг сонсонгчдынхоо анхааралд толилуулъя. Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг Орос улсын нэрийн хуудас гэгдсэн өвөрмөц яруу сайхан хамтлаг - Кубанийн казакуудын найрал дуучдад зориуллаа. Энэ найрал дуучид дэлхийн олон улс оронд нэр цуутай болсон. Дуучид Монгол, Хятад, Япон, Вьетнамын сонсогчдыг бишрүүлсэн юм.

«Залуус минь, морио суллаа» казакын эртний олонд түгсэн дууг сонсоно уу

Казакууд өөрийн ёс заншил, уг язгууртай. Хаант Орос улсад тэд улсын хил хамгаалах цэргийн онц давхраг байсан юм. Зөвлөлт засгийн үед казакуудыг шахан хавчасны улмаас өнгөрсөн зууны 60-д он гэхэд нийгмийн биеэ даах булгийн хувьд оршихоо болив.

Орчин цагийн Орос улсад казакуудын бүлэг 90-д онд сэргэн хөгжиж эхлэв. Тэд оросын хил хамгаалахад идэвхтэй оролцож, соёл уламжлалаа хөгжүүлсээр байна. Кубанийн казакуудын найрал дуучид мөн соёлыг сурталчлагчийн нэг боллоо. Найрал дуучдын түүх 200 гаруй жилийн тэртээ эхлэжээ. 1920 он хүртэл Цэргийн найрал дуучид шашны хөгжим, казак ардын дуу бүхий концерт тоглож байсан аж.

Эдүгээ Кубанийн казакуудын найрал дуучид эдгээр уламжлалыг өвлөн хөгжүүлж байна. Краснодар хязгарын тосгон сууринд бичиж авсан ардын дуунууд урын сангий нь үндэс болжээ. Түүнчлэн дуучид хөгжмийн зохиолчдын зохиосон дуу дуулцгаадаг. «Кубанийн казакууд» киноны нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн зохиосон уянгын дууг сонсоно уу

Эдүгээ Кубанийн казакуудын найрал дуучид 2014 оны өвлийн Олимпийн наадмын элч төлөөлөгчдийн бүтээлч багийн гишүүн болсон. «2014 онд Кубанийн газар нутагт ирэх бүх зочин, тамирч- ныг талх давсаар төдийгүй сайхан дуугаар тосч авах хэрэгтэй. Орос улсын олон үндэстний соёлын шилдэг бүтээлүүдийг үзүүлж амжина гэдэгт итгэж байна» гэж хамтлагийн уран сайхны удирдагч Виктор Захарченко хэллээ.

Хамтлагийн тоглолт бүр үнэхээр ардын дуу, бүжгийн жинхэнэ баяр болдог. Кубанийн казакуудын найрал дуучдад зориулсан хөгжмийн нэвтрүүлгийн төгсгөлд цог золбоот казак эрэгтэй, түүний анд хурдан морь, гуа сайхан казак бүсгүйн тухай эртний ардын дууг сонсоно уу