Уралд баасан гаригт унасан солирын хүчин чадал дэлбэрэх үедээ 20 цөмийн бөмбөгтэй тэнцэх буюу 300 килотонны хүчтэй байжээ. Энэ нь эрчим хүчнийхээ хэмжээгээр 1945 онд Хиросимад унасан бөмбөгнөөс 20 дахин илүү байсан гэж НАСА уламжлав. Шинжээчдийн уламжилж байгаагаар, тухайн солир нь 1908 онд унасан Тангадын солироос хойш Дэлхийд унасан хамгийн том нь болжээ. Баасан гаригт Орос улсын бүс нутгуудад солирын бороо орсон нь тогтоогдсон. Гол хохиролыг Челябинск мужид амсажээ. Ихэнхи байрнуудын цонхны шилүүд хагарсан. Оросын ДХЯ ны мэдээгээр, солирын хэсгүүд унасны улмаас 1200 гаруй хүн хохироод байна. Тэдний 50 гаруйг эмэнэлэгт хүргэжээ. Солирын нийт хохиролыг нэг тэрбум рубльд /33,5 сая долл/ үнэлжээ.