Хятадын тэргүүлэх интернет сайтуудад Умард-Солонгосын цөмийн туршилтыг дэмжисэн “шинэ зүүнийхний” материалууд гарч ирэв. Энэ нь БНАСАУ-ад эрс эсэргүүцлээ илэрхийлсэн хятадын эрх баригчдын албан ёсны байр суурьтай зөрөлдөж байна.

БНАСАУ-ад цөмийн гуравдахь туршилтыг явуулсан тухай бахархалтай тайлбарууд нь хятадын “Үл гүйцэлдэх хэрэг” болон “Улааны дуунуудыг сонирхогчдын нийгэмлэгийн “сайтууд дээр гарчээ. Энэ хоёр сайт нь Хятадын ардчилсан өөрчлөлтүүдийг шүүмжилдэг ба Маогийн үеийн тухай материалуудыг цөөнгүй нийтлэдгээрээ нэртэй ажээ. Чунцины намын үүрийн нарийн бичгийн дарга Бо Силайтай холбоотой хямралын үед “Үл гүйцэлдэх хэрэг” сайт нь олон хүний “зүүний үзэл суртлын эргэлтийн” удирдагч хэмээн үзэж байсны нэгэн адил түүний талд байсан. Гэтэл одоо болтол сайтын гол сэдэв нь Мао Зедуны өвийн онолыг юм уу, аль эсвэл БНХАУ-ын дотоодын заалтуудыг хөндөж ирсэн. Гэхдээ сүүлийн нийтлэлүүд нь “зүүнийхний” тус улсын удирдагчдын явуулж байгаа гадаад бодлогод сэтгэл дундуур байгааг харуулж байна.

“Үл гүйцэлдэх хэрэг” сайтан дээр нийтэлсэн Умард-Солонгосын удирдагч Ким Чен Ынд илгээсэн захидалд Умард-Солонгос янз бүрийн зүүний харгис хүчнийхний дарамт шахалтыг даван туулахдаа, цөмийн туршилт амжилттай явуулсан нь Солонгосын хөдөлмөрийн нам болон нөхөр Ким Чен Ынд армийг болон БНАСАУ- ын ард түмнийг социалист хүчтэй гүрэн барьж байгуулахад чадвартай болон эрс шийдэмгий байгааг гэрчилж байна гэжээ. Нөгөөтэйгүүр, Хятадын албан ёсны ХМХ-үүд БНАСАУ-ын цөмийн туршилтын хөтөлбөрийн хөгжлийн эсрэг эрс ширүүн өгүүлж байна.

Москвагийн их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн орлогч захирал Андрей Карнеев “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа, гадаад бодлогын сэдэв нь зарим нэг зүүний суртал нэвтрүүлэгчдийн “социализмын сонирхолуудыг дамжуулах үүднээс” өөрсдийн орны засгийн газрыг шүүмжлэхэд ашигладаг хэрэгсэл нь болдог. Тэгээд «Ким Чен Ынд бичсэн захидалд” ХКН-ын удирдлагын дотор ЗХУ-ад байсны нэгэн адил, нам болон ард түмнээс урвасан урвагчдад арга хэмжээ “авах талаар дурдсан нь санаандгүй хэрэг биш юм. Энэ нь улс төрийн салбарын их биш, харгис хэсэг гэхдээ тооцооноос хасч үл болно гэж Андрей Карнеев ярьж байна.

Орчин үеийн Хятад улсад харгис зүүнийхэнд тэжээлтэй орчин болон нийгмийн дэмжлэгийн хэсэг зориулагдсан байна. Мэдээж хэрэг, хятад улс БНАСАУ-ын цөмийн туршилтыг дэмжиж байна гэж бичиж байгаа. Тэд хүсч байгаагаа, бодит мэтээр өгүүлж байна. Хятадын ард түмний дийлэнхи нь БНАСАУ-ын сүүлийн үйл явдлуудын талаар баяр бахдал үгүй байна. Гэхдээ хүн амын 5-10% магадгүй, ийм бодолтой байхыг үгүйсгэхгүй.

Хятадыг зүүний хувилбаруудаар хөгжүүлэхтэй холбоотой ялагдал нь Бо Силайн хэрэгтэй хүчтэй холбоотой ч, тус улсын нийгмийн үзэл-суртал – улс төрийн байдал хүнд хэвээр байна. Зүүн жигүүр 2012 оны хаврын үйл явдлын өмнө байсны нэгэн адил нийгмийн тодорхой санааг төвлөрүүлэх чадвартай юм. Яагаад гэвэл, Хятадын эдийн засаг-нийгмийн байдал нийгмийн хөрөнгийн чинээлэг давхарга үүссэнээс болоод хурц байгаа бөгөөд энэ санаа нь “хуучин социализмд буцаж орох” хөрсийг бий болгож байна. Түүнчлэн, зүүнийхний талд Японтой нутаг дэвсгэрийн маргаанд “шийдтэй арга хэмжээ авахгуй” байгаа засгийн газрын бодлогод дундуур хүмүүс нэгдэж байна. Харин Умард-Солонгос нь ядуу буурай, сул дорой ч гэсэн АНУ-тай сөргөлдөж байгаа тусгаар тогтносон улсын хувьд тэдэнд жишээ болж байна.