2-р сарын 17-нд Дрездены энх тайвны шагналыг гардуулах ёслол болно. Энэ жил уг шагналын эзнээр зөвлөлтийн чөлөөнд байгаа хурандаа Станислав Петров тодорсон юм. Тэрээр яг гучин жилийн өмнө Дэлхийн гуравдугаар Дайн эхлэх гэж байхыг сэрэмжилж, түүхийн хүрдийг өөрчилсөн юм. Харин энэ тухай саяхнаас тодорхой болсон байна. “Оросын дуу хоолой” радио энэ талаар хамгийн ойрын хүмүүсээс тодорхой мэдэж авсан юм.

1983 оны 9-р сарын 26-нд зөвлөлтийн цэргийн дарга Станислав Петров радарын дохиог хянах боомтон дээр ээлжилт харуулын үүргээ гүйцэтгэж байв. Датчикийн дэлгэцнээ нэгэн дохио гарч ирсэн нь ЗСБНХУ-ын чиглэлд АНУ-ын цөмийн хушуутай таван пуужин гарч иржээ. Петров зааварын дагуу хариу цохилтын системийг хөөргөх ёстой байлаа. Гэтэл цэргийн дарга техникийн саатлаас болоод түгшүүр хуурамч байж гэсэн дүгнэлтийг гаргаж чадсан. Чухамдаа яг ингэж тэр өөргийн дарга нарт илтгэжээ. Тэгээд нилээд хэдэн хоромын дараа түүний энэ дүгнэлт үнэн батлагдсан юм.

Энэ түүх нилээд удаан хугацаагаар нууц байсан юм. Ингээд дөнгөж 1998 онд энэ тухай тодорхой болсон ажээ. Станислав Петров өөрөө ярилцлага өгөх нь тун ховор бөгөөд өөрийгөө баатар гэж үздэггүй: "Би ажлаа л хийж байсан. Намайг одоо нэг их өндөрт гаргах гээд байх юм. Гэтэл би өөрөө ямарч баатарлаг үйлс байгуулаагүй. Надад ярихад ч эвгүй байна. Нэг л их үйл явдал болж гэнэ дээ! Намайг та яаж ингэсэн бэ, гэж асуухад нь, би тэр бол миний ажил байсан" гэж олонтоо хэлдэг.

Гэхдээ 2006 онд энэ ажлыг өндөр түвшинд үнэлсэн. НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд Петровт Олон улсын олон нийтийн байгууллага “Энх тайвны холбооны” шагналыг гардуулсан юм. Энэ байгууллагын жишгээр Дрездены шагналыг бий болгосон юм. Энэ тухай зохион байгуулагчдын нэг Хайдрун Ханнуш ийн ярьж байна.

Бидний үзэхэд Станислав Петровын баатар үйлс сүүлийн хэдэн арван жилийн энх тайвныг хамгаалахад чиглэгдсэн нилээд жинтэй үйлсүүдийн нэг юм. Манай шагнал сөргөлдөөнийг зогсооход бус, харин түүнээс сэргийлэхэд олгодгоороо ялгаатай. Ноён Петров Дэлхийн гуравдугаар дайнаас сэрэмжлэсэн нь түүний энэ шагналыг нэр хүндтэй болгосон.

Шагнал гардуулах ёслол жил бүр 2-р сарын 17-нд дрездены алдарт дуурийн театрт болдог. 1945 оны энэ өдөр англи-америкийн агаарын нисэх хүчин хотыг бүр мөсөн үнсэн товрого болгосон юм. Шагнал гардуулах ёслол байнга утга төгөлдөр байдаг, ялангуяа, энэ тохиолдолд бүр давхар утгатай гэж Хайдрун Ханнуш тайлбарлаж байна.

Ноён Петровт шагналыг Дрездены 25 настай бүсгүй гардуулна. Энэ бүсгүй нь Станислав Петров байгаагүй бол, магадгүй, байхгүй ч байж болох үеийнхний төлөөлөгч юм. Түүний энэ үйлсийг чухамдаа эл өнцөгөөс харах ёстой гэж бодож байна. Хэрвээ тэр өөр шийдвэр гарагсан бол, дэлхий дахин тэр чигээрээ усдах байсан.

Дрездены уг шагналыг 2010 онд бий болгосон. Анхны шагналыг цөмийн зэвсгийг хорогдуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Михаил Горбачёвт олгосон. Хоёрдахь шагналыг хөгжмийн зохиолч ба төгөлдөр хуурч Даниэль Баренбоймд палестин-израилийн мөргөлдөөнийг зохицуулахад үзүүлсэн хувь нэмрийг нь үнэлж шагнасан. Гуравдахь шагналыг цэргийн гэрэл зурагч Жеймс Нахтвэй хүртсэн.