Өнөөдөр оросын Урал, Ижил мөрний хавийн бүс нутаг ба Казахстан дээр унасан сансрын биетүүд тэнгэрт дэлбэрсэн солирын хэмхэрхий байсан аж. Хэдэн тонн жинтэй солир секундэд хэдэн арван км хурдацтай дэлхий руу нисч яваад агаар мандалын нягт давхрагт жижиг хэсэг хэсгээр хуваагдаж устсан гэж үзэж байна. Энэ нь хэлмэгдэл, хохирол, эвдрэлээс сэрэмжлэх боломж олгосон гэж эрдэмтэд тааварлав.

Нүдээрээ үзсэн хүмүүсийн мэдээлснээр эхлээд тэнгэр гялс хийж, дэлбэрэлт нижигнэж, гэрэлт бөмбөглөг бий болж, өргөн цагаан үл мөр үлдээжээ. Тэсрэлтийн долгион олон байшингийн цонхны шил хагалав. Солирын хэдэн хэмхэрхий Челябинскын цементийн заводад тусч, хана, дээврий нь хэсэгчлэн нурааж эвдэв. Мөн цахилгаан дамжуулах шугам гэмтэв. Бэртсэн 500 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан байна.

Солир том бат бех байсан бол илүү их хохирол хэлмэгдэл учруулаж мэдэх байсан. Энэ удаа аз дайрсан гэж Оросын ШУА-ийн Одон орны судлалын хүрээлэнгийн физик, одны хувьсалын хэлтсийн эрхлэгч Дмитрий Вибе үзэж байна. Нарны систем бодис дүүрэн. Гаригуудаас гадна хэдхэн метрээс олон зуун км хүртэл хэмжээтэй янз бүрийн биет тэнд байна. Эдгээр биет байн байн гаригууд тухайлбал дэлхийтэй болон хоорондоо мөргөлдөж байна. Биет дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ маш их хурдацтай юм. Биет дэлхийн агаар мандалд тоормослох үеэр маш их энерги гаргадаг. Жижиг биет задрасныг дэлхийд тэсрэлт гэдэг. Агаар мандалыг нэвтрэн гарсан хэмхэрхий унаж байна. Тэдгээрийг солир гэсэн тухай эрдэмтэн Дмитрий Вибе мэдээлэн өгүүлэв.

Хүн төрөлхтөн солир дэлхийд унахаас сэрэмжилж сураагүй. Сансрын биетийг ажиглах систем янз бүрийн орон түүний дотор Орос улсад ажиллаж байгаа боловч боловсронгүй биш байна гэж Оросын ШУА-ийн Одон орны хүрээлэнгийн хэлтсийн эрхлэгч Олег Малков хэлээд: «Энэ нь дээд хэмжээнд судлавал зохих буурьтай сэдэв юм. Эл асуудлыг судлаж байгаа ажлын хэсэг бүр таван жил НҮБ-ын дэргэд ажиллаж байна. АНУ сансрын биетийг ажиглах тусгай дуран авайг хэрэглэж байна. Гэвч америкийн мэргэжилтнүүд бидэнд урьдчилан мэдээлээгүй. Тэд мөн солир ойртсоныг бас анзаараагүй байх. Нарны зүгээс ойртох жижиг гаригийг илрүүлэхэд үнэтэй багаж шаардагдана. Ийн багажийг сансарт гаргаж, Нарныг тойрон үүсэн үйл явцыг тэндээс ажиглах хэрэгтэй» гэв.

Сансрын биет дэлхийд аюултай ойртохыг урьдчилан мэлдээлж сэрэмжлэх системийг байгуулахын тулд тэргүүлэх орнуудын хүчин чармайлтыг нэгтгэх хэрэгтэй. Оросын мөн санаачилга цаг үе олсныг Уралын үйл явдал нотлон харулсан гэж өнөөдөр ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин мэдэгдлээ.

Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад солирын хамгийн том хэмхэрхий Челябинск мужийн Чебаркуль хотоос 1 км зайтай орших нуурт унажээ. Эдүгээ тэнд ажиллаж байгаа 20 аврагч гэмтэлийг илрүүлж, эрдэмтдэд үнэлж барашгүй чухал материал болох солирын хэмхэрхийг эрэж байна.

Хүмүүс тайван байна. Ойрын үед хэмхэрхий унахгүй. Солир тэсэрч унавал хохирол учруулдаг. Солир чулуун буюу төмөр, дицийн хольцоос бүрэлдэж байна. Өөрөөр хэлвэл солир химийн үүднээс аюултай биш .