Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев Красноярск хотыг 2019 оны Дэлхийн оюутны спортын наадмын нийслэл болгох саналыг дэмжив. Ерөнхий сайд Олон улсын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Клод-Луи Гальентай уулзаж, оюутны спортыг Орос улсад хөгжүүлэх ба 2019 оны Оюутны спортын наадмыг бэлтгэх асуудлыг хэлэлцлээ.

Дэлхийн оюутны спортын наадмыг Красноярскад зохион явуулах саналыг аль хэдийнэ дэвшүүлжээ. Газар зүйн байрлал нь тохиромжтой. Хот Европ Азийг холбох нэг ёсны гуур болсон. Энд өвлийн спортод их дуртай байна. Өнгөрсөн онд Красноярскын эдийн засгийн форум дээр энэ тухай албан ёсоор мэдэгдсэн билээ. Иймээс 2019 оны Оюутны спортын наадмыг хүлээж авах эрхий нь FISU албан ёсоор зарлахын өмнө спортын барилга байгууламжуудыг шинээр босгож буюу сэлбэн шинэчилж эхлэв.

Өвлийн спортын академи болон ерөнхий сайд Медведевийн сонирхон үзсэн биатлоны цэнгэлдэх хүрээлэн тэдгээрийн дотор байна. Дэлхийн оюутны спортын наадам хотод зайлшгүй чухал гэж тэр үед сургуулилж байсан бүх залуу тамирчин өгүүлжээ. «Тэгвэл Олон улсын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Клод-Луи Гальеныг үгэндээ оруулахыг оролдоно» гэж ерөнхий сайд хошигнон ярив. Холбооны ерөнхийлегч Медведевтэй хамт цэнгэлдэх хүрээлэнг сонирхон узжээ. Оюутны наадмыг хүлээж авахад зөвхөн хүсэл эрмэлзэл хангалтгүй гэж ерөнхий сайд онцлоод: «Бид Красноярскад Оюутны спортын наадмыг зохион байгуулах зорилгоор бүхнийг хийх ёстой. Гэсэн ч Красноярскын бүр улс орны бүх оршин суугчид хүсвэл ийн эрх эдлэнэ. Сүүлийн үед бид өргөн цар хүрээтэй тэмцээнийг зохион байгуулах чадвартайгаа харуулсан.

Энэ онд Казан хотноо Оюутны спортын наадам болно. Энэ спортын наадам дээд зэргийн тувшинд болж өнгөрнө гэдэгт итгэж байна. Манай Сочид өвлийн Олимпийн наадам, хожим улс оронд хөл бөмбөгийн аврага баг шалгаруулах тэмцээн болох юм. Гэсэн ч оюутны спортын наадам онцлогтой» гэв.

Красноярск 2019 оны өвлийн Оюутны спортын наадмыг зохион байгуулах мэдүүлэг албан ёсоор өгсөн анхны хот боллоо. Өмнөд Солонгосын Пхенчхон, түркийн Кайсери, швейцарын Вале муж улс Красноярсктай өрсөлдөнө. Албан ёсны мэдүүлэг энэ оны 3-р сарын 31 хуртэл өгч болно. Дараа нь эдгээр баримт бичгийг FISU шилжүүлнэ. Мөн холбооны төлөөлөгчид 10-р сард Красноярскад хүрэлцэн очиж, хотын нөхцөл байдалтай газар дээр нь танилцана. 2019 оны Дэлхийн оюутны спортын наадмыг зохион байгуулах хотыг энэ оны 11-р сард урьдчилан зарлан мэдээлэх юм.