Орос улсын Челябинск мужид солирын хэсэгүүд унасны улмаас тусламж хүссэн хохирогсдын тоо 600 орчим болоод байна гэж “Интерфакс” агентлагт Орос улсын ДХЯ-ны хэвлэлийн төвийн төлөөлөгч уламжилжээ. Эдгээр мэдээллүүд нь байнга шинэ мэдээгээр сэлбэгдэж байна гэж хэвлэлийн төвөөс тэмдэглэжээ. Хохирогсдын ихэнхи нь хөнгөн шалбархай авсан бөгөөд таван хүн эмнэлэгт хүргэгджээ. Хязгаар нутгийн шуурхай албаны штабын сүүлийн үеийн мэдээгээр, солир нь Чебаркуль хотоос 1 км зайтай голын усанд унасан гэж РИАНовости агентлаг уламжилжээ. Өмнө нь баасан гаригт уламжлахдаа, Орос улсын Челябинск, Тюмень, Курган болон Свердловскийн мужуудад болон Казахстаны нутгийн хойд хэсгээр солирын бороо үзэгдсэнийг уламжилж байсан юм.