Оросын Благовещенскыг хятадын Хэйхэтэй холбох мөсөн автозамыг өнөөдөр Амар гол дээр нээжээ. Амар мужийн эрх баригчид ба тээвэрлэчид замыг өнгөрсөн оныхоос нэг сар хожим нээсэн юм. Бүс нутгийн тээвэр, замын аж ахуйн яамны мэдээлснээр мөсөн нимгхэн байсан учир замыг урьд нээх аргагүй байв. Энэ өвөл хахир хүйтэн байсан ч цас их орж, мөс хучиж, бат бөх чанары нь алдагдуулав. Одоо зузаан мөсөн замыг нээх боломж олгосон гэж тусгай газар онцлов. Хил орчмын голын дөнгөж 600 метр Благовещенск Хэйхэ хоёрыг зааглаж байна. Орос-хятадын улсын хил Амар голыг дамжин гардаг. Хил орчмын хотуудад визгүй дэглэм тогтсон. Өнгөрсөн онд 1 сая гаруй хүн «Благовещенск» боомтыг давж гарсан байна.