Өнөөдөр жижиг гариг дэлхийд аюултай ойртох тухай америкийн НАСА агаарсансрын агентлаг мэдээлэв. Ази, Австралийн оршин суугчид жижиг гаригийн нислэгийг ажиглаж мэднэ. Өнөөдөр энэ жижиг гариг Гринвичийн цагаар бараг 19:20 минутад дэлхийд 27358 км зайтай ойртоно. Испанийн өмнөд хэсэгт орших «Сагра» одон орны оргилын одон орон судлаачид 2012 DА14 хэмээх жижиг гаригийг 2012 онд нээжээ. Тэнгэрийн биет 45 орчим метрийн голчлолтой. Ийн жижиг гариг дэлхийг үнсэн товрог болгож мэднэ. Харин тэр дэлхийтэй мөргөлдөх боломж үгүй гэж НАСА агентлагийн мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Харин өнөө өглөө Оросын Өмнөд Урал, Ижил мөрний хавийн бүс нутгийн тэнгэрт сонин үзэгдэл харагдав. Ул таних биет агаарт тэсрэсэн тухай нүдээр үзсэн хүмүүс мэдээлжээ. Челябинск болон өөр хэдэн хотын барилга байшингуудын цонхны шил хагалав. Сурагчдыг сургуулиудаас нуулгэж эхлэв. Бүс нутагт солирын бороо гэгч орсон тухай Оросын Онц байдлын яам мэдэгджээ.