Умард Солонгос улс орныхоо зүүн-хойд хэсэгт Мусуданри сансрын хөлгийн буудалаа шинэчлэж байгаа бололтой гэж америкийн Жон Хопкинсын их сургуулийн шинжээчид хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг үндэслэн мэдээллээ. Тонхэ гэдэг хөөргөх хуучин талбарт ажил идэвхжэснийг 2012 оны 8-р сараас 2013 он эхэлтэл авсан гэрэл зургууд тусган харуулж байна. Энэ сансрын хөлгийн буудлыг 1998 онд Тэпходон-1 пуужин хөргөөхөд ашигласны дараа шинэчилж, 2006 онд Ынха пуужин туршсан билээ. Сүүлчийн удаагаа 2009 оны 4-р сард ашиглаж, Ынха-2 пуужинг хөөргөв. Сансрын хөлгийн буудлыг шинэчлэж дууссаны дараа Пхеньян Ынхаагаас 3-4 дахин том пуужингаа туршиж мэдэхийг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд тусган харуулав. Дараачийн пуужин 2016 онд хөөргөж болзошгүй. Энэ нь ажлын эрч хүчнээс хамаарагдана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Пхеньяний пуужингийн хөтөлбөрт Иран дэмжлэг үзүүлж байна гэсэн дугнэлт хөөргөх талбарыг тойрны хийж байгаа ажлын шинж чанарт дүн шинжилгээ хийж хийсэн байна. Тухайлбал шинэ талбарын дорхи тулш дамжуулах хоолой ба пуужингийн хөдөлгүүрийг турших тавцан Иранд үйлдвэрлэсэнтэй адилхан байна гэж шинжээчид тайлбарлан хэлжээ.