Оросын Уралын Челябинск хотын цайрын заводын хана ба дээврийн нэг хэсэг нь солир унасны уршгаар нурсан тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Өнөө өглөө үл таних биетууд тэсрэн унасны улмаас хэрэг явдал болсон юм. Агуулахын хана нурсны уршгаар хэдэн хүн бэртэв. Өнөө өглөө Урал болон Ижил мөрний хавийн нутагт «солирын бороо» гэгч орсон тухай Оросын Онц байдлын яам мэдэгдлээ. «Солирын бороо» гэгч Казахстаны хойд бүс нутагт бас орсон тухай РИА Новости агентлдаг мэдээллээ. Эдгээр бүс нутагт цацрагийн хэмжээг хянан шалгаж байна. Бид ийн үзэгдлийг бүртгээгүй гэж цэргийн бүлгийнхний төлөөлөгч мэдээлжээ. Үл таних биетийг Челябинск мужийн хүрэхэд хэцүү нутагт илрүүлсэн тухай орон нутгийн эрх баригчид мэдээлэв. Хохирол хэлмэгдлийн тухай одоогоор уламжлан мэдээлээгүй.