Сири улсад дотоодын зэвсэгт мөргөлдөөн хурцдсаар байна. Улс төрийн зохицуулалтын хэтийн төлөв нээгдэх шинжгүй байна гэж өчигдөр Вашингтонд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун нар уулзаж энэ тухай мэдэгдлээ. «Байдал улам даамжирч, улс төрийн зохицуулалтын хэтийн төлөв нээгдэх шинжгүй байна» гэж НҮБ-ын тэргүүн мэдэгдэв. Эдүгээ Сири улсад байлдааны ажиллагааны уршгаар 70 мянга орчим хүн амь үрэгдснийг Пан Ги Мун онцлов. Сөрөг ба хувьсгалт хүчний Үндэсний эвслийн тэргүүн Муаз аль-Хатибын сирийн эрх баригчидтай яриа хэлцээ хийж эхлэх санаачилгыг НҮБ дэмжиж байна. Энэ боломжийг алдаж болохгүй гэж Пан Ги Мун тэмдэглэн хэлжээ.