Мали улсад ерөнхийлөгчийн сонгууль 2013 оны 7-р сарын 7-нд явагдах тухай Ройтер агентланг тус орны засгийн газрын мэдээллээс иш татан уламжлав. «Ерөнхийлөгчийн сонгууль 7-р сарын анхны ням гаригт болно» гэж Малийн засгийн газрын төлөөлөгч Мусса Синко Куибали мэдэгджээ. Нэг ч нэр дэвшэгч 50 хувиас илүү санал авч чадахгүй бол 2 дахь шатны сонгууль 7-р сарын 21-нд явагдахыг тэрээр тэмдэглэв. Эдүгээ Дионкунде Траоре ерөнхийлөгчийн үүрэг тур гүйцэтгэж байна. Тэрээр 2012 оны 4-р сард туарегийн бослогын улмаас хойд нутаг нь Мали улсаас үнэн чанартаа салан туусгаарлсан үед терийн эргэлт хийсний дараа ерөнхийлөгчийн үүрэг тур гүйцэтгэж эхлэв. Урьдын ерөнхийлөгч улс орныхоо байдлыг зохих ёсоор үнэлэхгүй байна гэж үзсэн цэргийнхэн төрийн эргэлт үйлдсэн билээ .