Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахад зуучлаж байгаа дөрвөн этгээдийн ээлжит хуралдаан 3-р сарын 18-19-нд Нью-Йоркод сайд нарын хэмжээнд болж мэдэх тухай өнөөдөр оросын «Коммерсант» сонин мэдээллээ. ОХУ, АНУ ба НУБ, ЕХ араб-израилийн зохицуулдалтад зуучлаж байна. Эдгээр дөрвөн зуучийн хэлэлцээний өдрийг товлосон явдал Москвагийн хувьд дипломат амжилт болсон гэж сонин тэмдэглэв. Сүүлчийн уулзалт сайд нарын хэмжээнд 2012 оны 4-р сарын 11-нд болсон билээ. Орос улсаас дараачийн хуралдаан өнгөрсөн оны 9-р сард Нью-Йоркод НҮБ-ын ЕА-ейн хүрээнд хийхийг санаачилсан билээ. Гэвч АНУ мөн саналыг эсэргүүцэв. 11-р сард Газын зурваст зэвсэгт мөргөлдөөн найман өдөр үргэлжлэсний дараа Москва талуудад хандан хэлэлцээ хийхийг уриалав. Гэвч уриа үр дүнд хүрсэнгүй. АНУ Израилийн дэмжлэгээр оросын санаачилгад хориг тавьжээ.