Үндэсний эдийн засгийн өсөлтийг жилд 5 хувь болгох хунд түвэгтэй зорилтыг биелүүлж болно гэж ОХУ-ын еренхий сайд Дмитрий Медведев узэж байна. Тэрээр Красноярскад эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ энэ нь маш хунд түвэгтэй зорилт юм. Гэвч туунийг биелүүлэхгүй бол юуны түрүүнд дээд зэргийн технологийн хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх аргагүй болно гэсэн тухай «ОДХ» радио мэдээллээ. Эдийн засгийн өсөлтийн шинэ загвар Орос улсад зайлшгүй чухал гэж Медведев онцлов. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бүх хүрээг илүү өндөр чанартай болгохыг олон нийт шаардаж байна. Сул дорой хөгжилтэй улсад ийн шаардлага тавихгүй. Иймээс хүмүүсийн аж байдал дээшилж байна гэж хэлж болно. Засаг захиргаа эдгээр шаардлагыг тоомсорлохгүй байж чадахгүй. Хөрөнгө оруулалт зайлшгүй чухал гэж ерөнхий сайд тэмдэглэжв.