Өчигдөр ерөнхий сайд Синзо Абэ японы засгийн газрын тэргүүн асан Ёсиро Мориг хүлээн авч уулзаж, өөрий нь онц эрхт төлөөлөгчийн хувьд Орос улсад хүрэлцэн очих хүсэлт тавьжээ. Киодо мэдээллийн агентлагийн уламжласнаар Мори 2-р сарын сүүлээр Москвад айлчилна. Хуучин ерөнхий сайд мөн саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр Синзо Абэйн хувийн илгээлтийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд гардуулна. Хоёр орны удирдагчид бүр энэ онд уулзаж болзошгүй гэж Мори ерөнхий сайдтай уулзсныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдлээ. Японд бүх нийтийн сонгуульд ялсан Либерал-ардчилсан намын тэргүүн Синзо Абэ өнгөрсөн оны сүүлээр ерөнхий сайдын алба хашиж эхлэсэн юм. Орос улстай хоёр талын харилцааг сайжруулна гэдэгт найдаж байна гэж Синзо Абэ сонгуульд тэргүүлсний дараагаар мэдэгдсэн билээ. Хуучин ерөнхий сайд Ёсиро Морийг орос-японы харилцааны талаархи шинжээч гэлцдэг.