БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи 2-р сарын 20-22-нд Москвад айлчлах тухай ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдээллээ. Дипломат ажилтны хэлснээр тэрээр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровтай бүрэн хэмжээт хэлэлцэ хийнэ. Талууд хоёр талын харилцааны хөгжил, түншлэл, стратегийн харилцаа болон энэ онд дээд хэмжээнд хийх орос-хятадын уулзалт хэлэлцээний бэлтгэл зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцэх юм. Түүнчлэн харилцан сонирхогч олон улсын ба бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцоно.