Ираны мэргэжилтнүүд БНАСАУ-ын Пхунгерид цөмийн 3 дахь туршилт хийх үеэр тэнд байсан байж болзошгүй гэж японы ХМХ дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Иран улс цөмийн туршилтын үеэр байлцах асуудлаар бүр өнгөрсөн оны 11-р сард Умард Солонгостой хэлэлцээ хийж эхлэсэн билээ. Тегеран өөрийн төлөөлөгчийг туршилт хийх үеэр тэнд байлгахын тулд хэдэн арван сая юань Пхеньянд төлөхийг санал болгосон гэж дипломат эх сурвалж «Киодо» агентлагад мэдээлжээ. Мягмар гаригт Пхеньян НҮБ-ын АЗ-ийн зохих тогтоолуудыг зөрчин цөмийн 3 дахь туршилт хийснийг дэлхий хамтын нийгэмлэг эрс буруушаав.