Өнөөдөр БНХАУ-ын эргүүлийн гурван хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку(Дяоюйдао) арлууд орчмын бүст цөмрөн орсон тухай японы эргийн харуул мэдээлэв. Токио мөн бүсийг өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үзэж байна. Японы хилчид «японы нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох бүсээс нэн даруй гарахыг» хятадын хөлөг онгоцуудын багийн гишүүдээс радио холбоогоор шаардсан боловч ямар нэг идэвхтэй арга хэмжээ авсангүй. Өнгөрсөн оны 9-р сарын эхээр Токио хэдэн арлыг эздээс нь худалдан авснаас хойш олтригийг тойрон үүсгэсэн Япон, Хятадын маргаан хурцдав. БНХАУ-д үүнтэй холбогдуулан Японы эсрэг цуглаан жагаал хийж, түйвэн бусниулах ажиллагаа явуулжээ. Сүүлийн хэдэн сард БНХАУ-ын эргүүлийн хөлөг онгоц маргаан үүсгэсэн арлуудад үргэлж ойртон зогсож байна.