Оросын Уралын тэнгэрт үл мэдэх объект дэлбэрсэн тухай өнөө өглөө оросын мэдээллийн агентлагууд уламжлав. Оросын Онц байдлын яамны урьдчилан мэдээлснээр бүс нутаг дээр «солирын бороо» орсон байж магадгүй. Хохирол хэлмэгдлийн тухай мэдээлээгүй. Свердловск, Челябинск мужуудын ажиглах албад агаарт гялс хийсний дараа хучит цохилтыг бүртгэв. Тэсрэлт бараг 10 мянган метр өндөрт болсон тухай хүчний байгууллагуудын төлөөлөгчид мэдээлэв. Тэсрэлт барилга байшингийн цонхны шил хагалав. Хүмүүсийг нүүлгэж эхлэсэн гэж Челябинск, Екатеринбург, Тюмений оршин суугчид мэдээллээ. Агаарт нисэх онгоц тэсрэсэн байх гэж Челябинскийн нэдээрээ үзсэн оршин суугчид тааварлав. Хотод хүмүүсийг байшингаас, хүүхдүүдийг сургуулиудаас нүүлгэж эхлэсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. Хотод үрэн утасны холбоо тасрав. 5-6 тэсрэлт болсныг харгалзвал байлдааны нисэх онгоц эсвэл пуужин тэсрэсэн бололтой гэж нүдээрээ үзсэн хүмүүс мэдээлжээ. Нэгэн объект хотоос 50 км зайтай тэсрэсэн тухай Челябинск мужийн Еманжилинск хотын оршин суугчид мэдээллээ. «Тэр агаарт тэсрэж эхлээд газарт унаж бүрмөсөн тэсрэв. Хар үүлэн хотыг бүрхсэн» гэж хотын оршин суугч «Интерфакс» агентлагад мэдээлсэн байна. Тэнгэрт гялс хийсэн тухай Тюмений оршин суугчид бас мэдээлжээ.

Гэрэл зураг