Ерөнхийлөгч өнөөдөр Холбооны аюулгүй байдлын албаны коллеги дээр үг хэлж, ийм зорилтыг ахар богино хугацаанд шуурхай биелүүлэхийг уриалав. Путины хэлснээр нууц мэдээллийн хамгаалалтыг оролцуулан сөрөг тагнуулын үуйл ажиллагааг зохион байгуулахад хандах шинэ хандлага Орос улсад шаардагдаж байна. Энэ нь цахим мэдээллийн үндэсний санг эвдэх гэсэн оролдлогод бас хамаатай гэж ерөнхийлөгч Путин тодруулан хэллээ.