Орос улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох нь тэсвэрлшгүй хэрэг гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. «Манай дотоодын хэрэгт хөндлөнгөөс шууд буюу шууд бус оролцох, Орос улс ба бидний холбоотон, түншүүдэд ямар нэг хэлбэрээр шахалт үзүүлэх нь тэсвэрлшгүй хэрэг» гэж төрийн тэргүүн Холбооны аюулгүй байдлын албаны коллеги дээр онцлов. Зөвлөлтөөс хойшхи орон зайд интеграцийн үйл ажиллагааг саатуулахыг оролдож байгааг Путин анхааруулав. Орос улс ба түүний түншүүдийн интеграцийн төслийг хөгжүүлэх эрхийг найдвартай хамгаалах ёстой гэж тэрээр тэмдэглэв. «Интеграцийн үйл явцад нэгдсэн Белорус, Казахстан болон бусад орны ажил нэгтнүүдтэй энэ талаар нягт хамтран ажлллахыг» Путин даалгав.