БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн хөгжилд 3 тэрбум гаруй доллар зарцуулсан байх гэсэн шинжээчдийн дүгнэлтийг өнөөдөр өмнөд солонгосын «Чосон ильбо» сонин дурдав. БНСолонгос Улсын тагнуулын газрын төлөөлөгчийн сонинд мэдэгдснээр Умард Солонгос дахин боловсрулах завод, цөмийн реактор, Йонбений реактор зэрэг цөмийн барилга байгууламж барихад 600-700 сая доллар зарцуулсан.

Бас 200-400 сая долларыг ураныг баяжуулах барилга байгууламж барихад зарцуулсан бололтой. Цөмийн зэвсгийн зураг төсөл, үйлдвэрлэл, туршилт бас 150-220 сая доллар Пхеньянээс шаардсан байх. Түүнээс гадна БНАСАУ цөмийн нийлэгийн салбарт хийсэн амжилтгүй туршилтуудад нэмэлт 100-200 сая доллар зарцуулжээ.

БНАСАУ-аас цөмийн хөтөлбөртөө зарцуулсан хөрөнгө өлсгөлөнд нэрвэгдсэн оршин суугчиддаа барагцаалбал 10 сая тонн үр тариа худалдаж авахад хүрэлцээтэй байна гэж мэдээлэлд өгүүлжээ.