Афганистаны аюулгүй байдалд туслах олон улсын хүчнийг 2014 онд гаргаснаас хойш Афганистан Орос болон бүс нутгийн бусад улсад террорын аюул учруулах голомт болж мэднэ гэж өнөөдөр ОХУ-ын ДХЯ-ны тэргүүн асан армийн генерал Анатолий Куликов «Интерфакс» агентлагад өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

Сүүлийн 10-15 жилд лалын гол хүчин Афганистан, Пакистан хоёр улсад төвлөрч их хохирол хүлээсэн гэж тэрээр үзэж байна. 2014 оноос хойш тэд террорын ажиллагаагаа Афганистаны хөрш Төв Азийн орнуудад шилжүүлж мэднэ гэж Куликов хэллээ.

Одоо Афганистанд хоёр засаг тогтсон гэж генерал үзэж байна. «Дэлхийн хамтын нийгэмлэгийн ажиллагааны ачаар төр засаг тогтож, сонгууль явагдсан. Гэвч үнэн чанартаа таллибууд орон нутагт эрх барьж байна» гэж генерал Куликов тэмдэглэв.

«Ойрын хоёр жилд Афганистаны байдал хэвийн болохгүй бол энэ нь Төв Азийн орнууд улмаар Орос улсын өмнөд хилийн байдалд зохисгүй нөлөөлнө» гэж армийн генерал Анатолий Куликов «Интерфакс» агентлагад мэдэгджээ.