«Орос улс - өөрчлөлтийн газрын зураг» Красноярскийн эдийн засгийн форумд оролцогчид ойрын жилүүдэд ямар нөөцийг хэрэглэн оросын эдийн засгийг өрнүүн хөгжүүлж болох вэ? Сибирь,Алс Дорнод энэ зорилтыг биелүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэх вэ? зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Краноярскийн форум дан оросынх байсан ч энэ удаагийн 10-р форумд оролцогчид дэлхийн эдийн засгийн асуудлыг ч авч үзэж хэлэлцэж байна. Энэ онд Орос улс «Их хориныг» даргалах явдал үүнд нөлөөлсөн. Мөн Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг БОЭХӨ бүлгийн гишүүн орнуудын бүс нутгийн удирдагчид форумын хүрээнд төв ба бүс нутгийн харилцан ажиллагааны механизмын асуудлаар санал шүүмжлэл явуулна.

Форумд оролцогчид Орос улсын зүүн бүс нутгийн үр бүтээлтэй хөгжилд гойд анхаарал тавих юм. Эдгээр бүс нутаг байгалийн нөөц, газар зүйн тохиромжтой байрлал, ШУ, боловсролын хосгүй чадавхитай хийгээд азийн зах зээлүүдэд ойрхон оршиж байна. Красноярскад зохих санал дэвшүүлнэ гэдэгт ОХУ-ын дэд ерөнхий сайд Аркадий Дворкович итгэж байна. Тэрээр хэлэхдээ

«Энерги, тээврийн дэд бүтцийн хөгжлийг анхааралтай авч үзнэ. Түүнчлэн загварын хүрээнд байгалийн нөөцийг ээмших болон амьдралын чанар, төрийн удирдлага зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх явдал үүнээс хамаарагдана» гэв.

Одоо ч гэсэн Сибирь, Алс Дорнодод зохих дэд бүтцийг идэвхтэй байгуулж байна. Урьдын эдийн засгийн хэдэн форум үүнд шижим түлхэц үзүүлжээ. Тэдгээрийн хүрээнд санаачилсан төслүүдийг одоо хэрэгжүүлж байна гэж Красноярскийн хязгаарын засаг дарга Лев Кузнецов хэлээд

«Одоо бид бас нэг төсөл - Ангар-Енисейн кластерыг танилцуулахад бэлэн байна. Энэ төслийн хүрээнд шинэ технологи, ажлын шинэ орон тоог бий болгож, засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй холбоотой зорилтуудыг биелүүлнэ. Үүний хамт эрчимтэй хөгжиж байгаа Ази Номхон далайн бүс нутгийг баримжаалана» гэлээ.

Красноярскийн форум 2018 он хүртэл улс орны нийгэм- эдийн засгийг хөгжүүлэх стратегийн санаачилгыг хөндөх юм. Оролцогчид нь төрийн бодлогын чиглэлийг тодорхойлж, уулзалтын үеэр дэвшүүлсэн санал санаачилгыг «өөрчлөлтийн газрын зурагт» багтаана. Ойрын бямба гаригт болох бүгд хуралдаанаар форумын дүн гаргах юм.