Сирийн босогчид урьдын адил, бараг л өдөр болгон шинэ объектыг эзлэн авсан тухайгаа мэдээлж байна. Гэтэл босогчдын дайны талбараас уламжилж байгаа мэдээнүүдийн нийтлэг өнгө аяс нь нэг л ялгуулсан шинжээ алдажээ. Босогчид тулалдааны талбарт ялалт байгуулах чадвартаа өөрсдөө ч итгэл алдарсан бололтой. Тэгээд ч тэдний эзлэн авсан объектууд маргааш нь л засгийн газрын цэргүүдийн хяналтанд орсон байдаг.

Үүнтэй зэрэгцэн эвслийн удирдагч Муаз аль-Хатиб Дамаскатай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдэж байна. Тэгээд тухайн тохиолдолд ялагчийн эл сайхан сэтгэл нь утга учиргүй цус урсгасан дайнаас зайлсхийх гэсэн санааг агуулсан нь юу л бол. Харин ч эсрэгээр, “Үндэсний эвслийн” чадваргүй байдал нь өрнөдийн болон арабын орнуудын холбоотнуудын урамыг хугалахад хүргээд байна гэж “Орос улс дэлхийн улс төрд” сэтгүүлийн ерөнхий редактор Фёдор Лукъянов тэмдэглээд

«Өрнөдийн орнууд Асадын дэглэм нь хаа ч гэж бат бэх болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ажээ. Хамгийн гол нь түүний алавитуудаас бүрдэлтэй төдийгүй тулгуур болох арми,ливаны Каддафийн армиас ялгаа нь, удирдагчаасаа урваагүй юм. Сирийн хүчний блокийн тэргүүн нар, тухайлбал Асадын ойр дотны хүмүүс алагдсаны  дараа зарим хүмүүс шийдвэрлэх үе ирлээ гэж бодсон байх. Тэгсэнгүй. Энэ нь сирийн дайралтуудыг санаачилагчдын урамыг нилээд хугалав» гэлээ .

 Нөгөөтэйгүүр, Фёдор Лукъяновын үзэж байгаагаар, өрнөдийн орнуудын сөрөг хүчнийхэнд хандах хандлага бүхэлдээ өөрчлөгдөж байна.“Арабын хаврын” бусад орнуудад болж байгаа үйл явдлуудын зэрэгцээ Өрнөд Асадын оронд тэмүүлж байгаа хүмүүстэй холбоотой түгшүүртэй зөн совинг мэдэрч эхэлж байна.

Эдийн засгийн дээд сургуулийн улс төр судлаач Леонид Исаев эл сэдэвтэй санал нийлэхгүй байгаа юм. Европынхан болон АНУ Сирийн байдлыг урт удаан үргэлжлэх мөргөлдөөнд хувирна гэдэгт аль эрт бэлэн байсан гэж тэр үзэж байна. Одоогийн байдлаар, өрнөдийн орнууд нь Сирийн эсрэг тус улсыг тамирдуулах дайн хийж байна. Леонид Исаев “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ярихдаа

«Онолын хувьд ийм тактик нь амжилтанд хүргэж болох юм, яагаад гэвэл өрнөдийн болон арабын орнуудын нөөцүүд Асадын нөөцнүүдээс ялгаатай нь цаглашгүй харагдаж буй юм. Хэрвээ байдал ийм чиглэлд цаашид  хөгжих юм бол, сирийн дэглэм хэзээ нэгэн цагт хүчин мөхөсдөх болно. Миний бодлоор, одоогийн үйл явдал өрнөж байгаагаар бол Өрнөдийнхөн нилээд байрьц алдасан байгаа бөгөөд тэд арай өөр тактикийг хэрэглэх гэж байгаа болов уу» гэв.

Гэтэл энд бас гуравдахь хувилбар байна. Энэ нь өрнөдийнхний болон тэдний арабын холбоотнуудын хувьд бол нөөц хувилбар. Нилээд хэдэн шинжээчдийн үзэж байгаагаар, зөвхөн босогчдын ивээн тэтгэгчид л сирийн дэглэмийг хүчээр ялахын аргагүй юм гэдгийг ойлгож байгаа. Гэнэт тэд улс төрийн мухардмал харилцааг уйгагүй зохицуулагчдын талд байж мэдэх юм. Ингэхдээ  мэдээжээр, Египт болон Тунист тоглосон жүжгүүдийн зохиолыг Сирид давтагдахыг хүсч байгаа.

Гэхдээ шийдвэрлэх асуудал Сирийн байдалд байгаа юм биш. Өрнөдийн орнууд болон тэдний арабын түншүүд одоо аль алиныг нь өөрсдийн сонирхолд нийцүүлэн ашиглаж байгаа сирийн радикал хүчнийхнийг төрүүлээд байна. Чухамдаа тэд одоо өөрийн зорилгод үнэнчээр засгийн газрын цэргүүдтэй илүү идэвхитэй тэмцэж байна. Эдгээр зорилгууд нь европын болон арабын ивээн тэтгэгчдийн төлөлвлөгөөнд яг цав нийлж буй юм.

Нэмж хэлхэд, жирийн цэргүүд болон босогчдын цэргийн дарга нар Сирид хөнгөн маягийн мөнгө олоход болон дайны олзонд амташжээ. Тэдэнд энх тайван амьдрал ямарч байдлаараа хэрэггүй аж. Асад ялах уу, ядагдах уу, гэдгээс үл хамааран, тэд энхийн гэрээнд хүрсэний дараа цааш байлдахаар явцгаах болно. Харин асуулт хаашаа гэдэгт байна?