Хятадын түшмэд тансаг дайллага хийхээс татгалзвал зохино. Энэ сэдвийг хятадын ХМХ олонтаа хөндөж байна. ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний биеэчлэн санаачилсан кампанит ажиллагаа Хятад улсад үргэлжилж байна. Энэ нь ресторанд үрэмтгий байх явдалтай хийх тэмцэл юм. Тэнд пүүс компаниуд дайллага хийснээс хойш их хэмжээний хоол үлдэж байна. Ингэснээрээ шинэ удирдлага төрийн аппаратын завхралтай тэмцэх шийдвэр төгс байгаагаа харуулж байна гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын дээд сургуулийн дэд захирал Андрей Карнееев үзэж байна.

Чуньзе баярын үеэр даруухан байж, тансаг дайллага хийхээс татгалзах хэрэгтэй гэж хятадын сонинууд жил дутам бичиж байна. Гэвч зөвхөн энэ онд энэ нь «ард түмэнд үйлчлэхийг» дурдах төдий ажиллагаа биш улс төрийн жинхэнэ кампанит ажиллагаа болсон юм.

Өнгөрсөн оны 11-р сард ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Си Зиньпин «Цанькао сяосийн» «Интернет хэрэглэгчид ресторанд үрэмтгий байхыг хязгаарлаж байна «гэсэн өгөөллэгийг уншаад үүнд идэвхтэй үүрэг гүйцэтгэснийг ажиглагчид тэмдэглэв.«Үрэмтгий байх зуршлыг нэн даруй эцсэлүүлэх хэрэгтэй» гэж тэрээр дээр нь зааварлан бичжээ.1-р сарын сүүлээр энэ заалтыг ХКН-ын ТХ-ны тамгын газрын зааварын хувьд дэлгэрүүллээ.

Намын хэвлэл үрэмтгий байдалтай тэмцэж эхлэв. Си Зиньпиний урианд зориулсан зургаан өгүүллэгийг «Жэньминь жибао» сонины тэргүүн нүүрэнд нэг зэрэг нийтлэжээ. Сонины гол өгүүллэгийг «Үрэмтгий байдалтай тэмцэх нь улс төрийн зорилт мөн» гэж гарчигласан байна. «Үрэмтгий байх нь хахуульдах хэрэг юм.Хэмнэлт бол улс төрийн ололт мөн» гэж намын төв хэвлэл онцлов. Шинэ кампанит ажиллагааны уг чанар үүгээр илэрсэн. Энэ удаагийн ажиллагаа материаллаг нөөцийг оновчтой бус зарцуулахын эсрэг биш улсын хөрөнгөөр тансаг дайллага хийж дадсан түшмэдийн эсрэг чиглэгдсэн юм.

Засгийн төлөөлөгчдийн ийм зан үйл нийгэмд эгдүүцэл төрүүлж байна. Энэ нь орлого эрс ялгаатай болж, ядуу, баян хүмүүсийн байдлын зөрөө эрс гаарч байгаа нийгэмд үнэхээр улс төрийн асуудал болсон гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын дээд сургуулийн дэд захирал Андрей Карнеев үзэж байна.

«Энэ нь ухаалаг кампанит ажиллагаа хийгээд мөнгө хөрөнгөө үрэн таран болгохоос сэрэмжлэх боломж олгож байна. Улс орон даяар хэдэн тэрбум юань хэмнэж мэднэ. Түүнээс гадна төрийн албан хаагчдын илүүдэл эрхийг хязгаарлахад туслаж болзошгүй. Хятадын нийгэм ба ХМХ түшмэдийн зан үйлд гойд анхаарал тавих цаг болсон шиг байна» гэж Андрей Карнеев хэллээ.

Си Зиньпиний заалтын дараа нийтлэсэн өгүүллэг хурц шинжтэй байна. «Даруухан биш хүн хөл дээрээ зогсож чадахгүй. Даруухан биш гэр бүл цэцэглэн хөгжихгүй. Даруу төлөвгүй төр сөнөх тавилантай» гэж «Жэньминь жибао» сонинд тэмдэглэн бичжээ. Гэсэн ч авилгал системийн шалтгаантай. «5 дахь үеийн» удирдагчид апааратыг илүү ил тод болгох, түшмэд хяналтад байх тодорхой хөтөлбөрийг одоогоор боловсруулж дэвшүүлээгүй.