Москва стратегийн цөмийн зэвсгийг цаашид хорогдуулах тухай тодорхой санал АНУ-аас аваагүй. Авбал судлахад бэлэн байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. Эдүгээ орос-америкийн СДЗ-ийн тухай гэрээг бүрэн хэрэгжүүлэх нь Орос улсын хувьд урьтлал юм гэж тэрээр нэмж хэлэв.

Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама конгресст жил дутмын игээлтээ өргөн барив. Тэрээр зэвсгийг цаашид хорогдуулах асуудлаар Москватой хэлэлцээг үргэлжлүүлэх сэдвийг хөндөж ярив. 2010 оны СДЗ-ийн тухай гэрээгээр ОХУ, АНУ хоёр долоон жилийн дотор нийт цэнгээ 1550, стратегийн байрлсан байрлуулаагүй зөөгчийг 800 нэгж хүртэл хорогдуулах ёстой.