Буриад улсын тэргүүн Вячеслав Наговицын Олон улсын Олимпийн хорооны гүйцэтгэх хорооны Олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн барилдааныг хасах тухай зөвлөмжийг алдаатай хэмээн нэрлэв. “Ийм шийдвэр нь дэлхий дахинд түгэн дэлгэрсэн спортын төрлийн нэр хүндийг унагахад  хүргэх болно” гэж бүс нутгийн тэргүүн өнөөдөр мэдэгдэв.

“Энэ нь мэдээж хэрэг, эрт үеэс уламжилж ирсэн дэлхий дахинд нэр хүндтэй бөхийн спортыг дорд үзэж байна ”гэж Наговицын тэмдэглэв. Тэрээр “Буриад улсад чөлөөт бөхийг онгцой үздэг. Буриад зоны олон үеэс уламжилж ирсэн үндэсний бөхийн барилдаан нь хадгалагдан, хөгжиж байна. Үндэсний нэг ч баяр бөхийн барилдаан үгүйгээр болдоггүй”.

“Хэрвээ барилдааныг олимпийн наадмын төрлөөс хасах юм бол, олон тооны тамирчид болон дасгалжуулагчдын урам хугарна. Бид чинь одоо олимпид бэлтгэж байна шүү дээ” гэж чөлөөт бөхийн барилдааны дагслажуулагч Юрий Сандаков мэтгүүлчдээд мэдэгдэв.