Орос улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков ОУОХ ны зуны ХХ Олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн барилдааныг хасах шийдвэрийг гайхшруулсан шийдвэр гэжээ. “Олимпийн наадмыг бөхийн барилдаангүй” төсөөлөхийн аргагүй юм“ гэж тэр сэтгүүлчдэд мэдэгджээ. “Бид ОУОХ-ны гаргасан Олимпийн тоглолтуудаас бөхийн барилдааныг хасах шийдвэрийг өөрчлүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна. Орос улсын ОХ-ны өмнөөс Олимпийн тоглолтуудын хөтөлбөрт бөхийн барилдааныг хадгалан үлдээхийг ОУОХ-нд хандаж байна“ гэж Жуков мэдэгдээд, ойрын үед ОУОХ-нд албан ёсны захидал илгээнэ гэж нэмж хэлжээ.