Иран улс өчигдөр МАГАТЭ-гийн төлөөлөгчидтэй хийсэн яриа хэлэлцээрээр зарим дэвшилд хүрчээ. Нөгөөтэйгүүр, талууд ираны маргаантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар эцэслэн тохиролцоонд хүрч чадсангүй гэж Рейтер агентлаг уламжилжээ. МАГАТЭ-гийн дэргэдэх Ираны байнгын төлөөлөгч Али Асгар Солтание мэдэгдэлдээ, талууд шинэ уулзалт явуулна гэсэн боловч товыг хэлээгүй гэжээ. МАГАТЭ-гийн талаас албан ёсны тайлбар одоогоор хийгээгүй байна.

Өмнө нь уламжилж байснаар, яриа хэлэлцээрийн үеэр талууд хяналтыг өргөтгөх боломжтой тухай, тухайлбал, МАГАТЭ-гийн шинжээчдийг Парчины цөмийн объектэд аваачих талаар ярилцахаар төлөвлөж байжээ. Тэнд байцаагчдын үзэж байгаагаар, ираны мэргжилтэнүүд цөмийн зэсвэг үйлдвэрлэж байж болзошгүй юм. Тегеран удаа дараагийнхаа мэдэгдэлд хийхдээ цөмийн хөтөлбөр нь дан ганц тус улсын эрчим хүчний хэрэглээг хангахад чиглэгдсэн гэдэг юм .