НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сирийн асуудалд санал зөрөлдөөнтэй байдлаа зогсоон, тус улсын байдлыг хэвийн болгоход чиглэгдсэн шийдвэртэй арга хэмжээ авахыг АЗ-өөс шаардлаа гэж өнөөдөр мэдээллийн агентлагууд уламжлав. Тэрээр Вашингтонд америкийн орнуудын байгууллага дээр хэлсэн үгэндээ,Сирийн улс төрийн хямралыг мухардлаас гаргах шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.Түүний үзэж байгаагаар, НҮБ-ын АЗ сирийн хямралыг аль эрт зохицуулах ёстой байсан. Бан Ги Мүн нэмж хэлэхдээ, “өдөр бүр 5 мянга орчим  хүн Сири улсаас дүрвэн гарч байна “гэжээ.

Үүнтэй зэрэгцэн ерөнхий нарийн бичгийн дарга Умард-Солонгосын мягмар гаригт явуулсан цөмийн туршилтыг эрс буруушаан шүүмжлэв. Уг туршилт нь бүс нутгийн тогтвортой байдалд нөлөөлж байгаад гүнээ түгшиж байгаагаа илэрхийлэв. Дэлхийн байгууллагын тэргүүн БНАСАУ-д явуулсан цөмийн туршилтыг “тэвчишгүй, бодлогогуй явдал” хэмээн нэрлэв.