Өмнөд-Солонгосын зэвсэгт хүчнийхэн пүрэв гаригт томоохон хэмжээний сургуулилтаа эхэллээ. Тус улсын Кей-би-эс телерадио компаниас уламжлахдаа, сургуулилтанд Агаарын цэргийн хүчнийхэн болон Тэнгисийн цэргийнхэн оролцож байгаа гэв. Сургуулилтууд нь мягмар гаригт БНАСАУ цөмийн гурав дахь туршилт явуулсаны дараа, дахин шинэ өдөөн хатгалга явагдаж болзошгүйг сэрэмжлэх үүднээс явагдаж байгаа аж. Өмнөд-солонгосын АЦХ өөрсдийн нэн шинэ сөнөөгч Ф-15 онгоцыг туршиж байна. ТЦХ-хэн Япон болон Шар тэнгисүүдэд БНАСАУ-аас гарч болзошгүй өдөөн хатгалгаас сэрэмжлэн байлдааны хөлөг онгоцнуудаа болон агаарын нисэх хүчнийг дайчилжээ. Сургуулилтын үеэр тэнгисийн явган цэргүүдийн их бууны буудлагыг Солонгос хоорондын хилийн район болох Канвондо мужид явуулахаар төлөвлөжээ.