Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем 2-р сарын сүүлээр Москвад айлчилна. Оросын тал Сирийн Үндэсний сөрөг хүчний эвслийн удирдагч Моаз аль-Хатиб Москвад хүрэлцэн ирж, сирийн цуст ажиллагааг зогсоох аргыг эрэлхийлнэ гэдэгт найдаж байна. Энэ тухай лхагва гаригийн үдэш Орос улсын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов сэтгүүлчдэд мэдэгдэв.

Орос улс сирийн дотоодын хямралын сөргөлдөгч талуудад хэрвээ “тэдэнд ийм хүсэл байх юм бол ” яриа хэлэлцээр хийхэд зориулан талбай олгоход бэлэн байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын Африкийн орнуудаар хийж байгаа айчлалыг дагалдан яваа Богданов хэллээ.

Оросын дипломат тэмдэглэхдээ, Москва зөвлөлдөх уулзалтанд оролцох урилгыг Сирийн үндэсний сөрөг хүчний эвслийн удирдагч Муаз аль-Хатиб хүлээн авахыг гүнээ хүсч байна. Аль-Хатиб ерөнхийлөгч Асадын дэглэмтэй яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа тухайгаа илэрхийлсний дараа, холбогдох саналыг Лавров сайд 2-р сарын 2-нд Мюнхены 2-р бага хурлын “индэр дээр” тавьсан юм.

Богданов тэмдэглэхдээ, оросын тал зөвлөлдөх уулзалтыг аль болох богино хугацаанд явуулахыг хүсч байна гэжээ. Нөгөөтэйгүүр, тэрээр хэлсэн үгэндээ, одоогийн байдлаар сирийн мөргөлдөөний сөргөлдөөнт талуудын гурван талт юм уу, хоёр талт хэлэлцээр явагдах тухай яригдаагүй байна гэв.