Билгийн улирлын Шинэ жилийн баярыг оросын буддын шашинтнуудын суудаг газар нутагт өргөн тэмдэглэж байна. Энэ өдрүүдэд онцгой ёслол үйлдэж, баярын ширээ засаж байна.

Буддын шашин шүтлэгтэй оросын янз бүрийн ард түмэн энэ баярыг өөр өөрөөр нэрлэсэн юм. Жишээ нь Монгол улсад Цагаан сар, Халим Цагаан, Тывад Шагаа гэдэг. Мөн баяр ёслол бас онцлогтой.

Тывад Шагаа баярыг бүр 2-р сарын 5-нд тэмдэглэж эхлэсэн хийгээд 2-р сарын 7-нд тус БНУлсын нийслэл Кызылд Хүүхэд залуучуудын театр «Миний найз алтан буга» жүжиг тахир дутуу хүүхдүүдэд зориулан тоглов. Мөн үндэсний хувцас хунарын «Узун чаштыг кыстар чараш,угуозалаан хеви чараш» тэмцээнийг урт гэзэгтэй эмэгтэйчүүдийн дотор зохион явуулжээ.

Тывагийн сэтгүүлчдийн холбооны дарга Сеймер-оол Ооржакын хэлснээр Шагаа бол шинэчлэл цэцэглэлтийн баяр мөн. Тывад бүтэн сарын турш маш хүйтэн 40-44 хэм хүйтэн байсан. Шагаа баярын дараа дулаарна. Хүмүүс агаар дулаарахыг удтал тэсч ядан хүлээсэн юм.

2-р сарын 11-нд Кызылд Тывагийн эрэгтэй удирдагчид хийморийн Догээ овоод цагаан хадаг залж, өглөөний яг 5 цаг 40 минутад шинэ жилийн нарны туяаг угтан ёслов. Кызылын олон оршин суугч явган буюу чиглэлийн унагаар тийшээ таван жилийн турш очиж байна.Догээ овоогийн дэргэдэх цагаан том гэрт лам нар маань уншиж, бөө удгаладаг.Эмэгтэйчүүдийг энэ ёслолд оролцуулахгүй хийгээд тэд гэртээ баярын хоол хийдэг.

Хийморийн овооны дэргэд зул өргөдөг. Ирсэн хумуус бүгд үндэсний хувцастай байх ёстой. Уур цайх үеэр хүмүүс «Курай, курай» гэж Шинэ жилтэй мэндэлдэг. Дараа нь бие биендээ шинэ жилийн мэнд хүргэнэ. Хотод хаа сайгүй мөргөл үлдэж байна. Олон хүн түүний дотор эмэгтэйчүүд Енисей мөрний эрэг дээр бөө удгалах ёслолыг очиж үзнэ. 2-р сарын 11-ний амралтын өдөр Тыва даяр үнсдэсний спортын тэмцээн болон банш их хэмжээгээр түргэн идэх тэмцээн болж, концерт тоглов.

Эрхүүд баярын ёслол орон нутгийн дацан болон бөөгийн «Байгал» шашны байгууллагад үйлдэв.2-р сарын 15-нд 16-аас 25 хүртэлх настай бүсгүйчүүд мужийн гоо зүйн «Байгалын цэцэг» тэмцээнд оролцох юм. Энэ онд тэд үйл хийх уран чадвараа анх удаа үзүүлж, үндэсний арга маягаар хийсэн эдлэлүүдээ үзэгч олонд сонирхуулна.

Шинэ жилийн баяр 3-р сарын 2-нд том гала-концертоор уламжлал ёсоор төгсөх юм.Буриадын гавьяат жүжигчин Саян, Эржэн Жамбалов нар болон «Урагшаа» чуулга мөн баярт зочноор оролцоно. Түүнчлэн орон нутгийн ардын хамтлагууд концертод оролцож тоглох юм.

Олон улсын Сагаалган баяр 2-р сарын 15-16-нд Забайкальский хязгаарт болно. Монголын дуу бүжгийн театр түүнд оролцох юм. «Хатын» тэмцээнийг 35-45 настай эмэгтэйчүүдийн дунд анх удаа зохион явуулна. Баярын өдрүүдэд дуучин, бүжигчдийг шалгаруулах тэмцээнийг могой жил төрсөн хүмүүсийн дотор зохион байгуулна. Түүнчлэн эмч, малын эмч нарын мэргэшлийн тэмцээн олон тосгонд болно.

БНХалимаг Улсын төрийн тэргүүн Алексей Орловын зарлигаар 2013 ны 2-р сарын 11-нийг үндэсний Цагаан баярын амралтын өдөр болгон зарлав. 2-р сарын 10-нд түвдийн ба халимагийн лам нар өглөг буяны ажиллагаа Шакьямуни бурхны сүмд явуулж, олон хүүхдтэй ба бүрэн бус айлууд болон дотуур байртай сургуулиудад хүнс хоол түгээв.

2-р сарын 11-ний Цагааны өдөр Халимагийн бурхны гол сүмд баярын ёслол, мөргөл үйлдэв. Түүнчлэн Цагааны сэдэвт сурагчдын зохион бичих ажил болон халимаг хэл, ардын ёс заншилын мэдлэг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.