Оросын физикч эрдэмтдийн судалгааг ШУ-ны бүлгийнхэн олонтаа дурдаж байна. «Оросын ШУ-нд хэн нь хэн бэ?» гэдэг төслийн тоо баримтуудаас харахад цөмийн физик, эгэл бөөмсийн физикийн хүрээнд ажиллаж байгаа оросын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн ажилтнууд эдүгээ дэлхийд бусдаас илүү их шаардагдаж байна.

Манай орон ба хилийн чанадад ажиллаж байгаа зохиол бүтээлээс нь олонтаа иш татаж байгаа оросын эрдэмтдийн цэсийг бүр 10 гаруй жилийн турш scientific.ru cайтад нийтлэж байна. Энэ цэст графен судлаач Нобелийн шагналтан Андрей Гейм, Константин Новосёлов нар эхний хоёр байр эзлэж байна. Тэд Манчестерын их сургуульд суралцаж байна.Москва орчмын Дубна дахь Цөмийн судлалын нэгдсэн хүрээлэнгийн 24 ажилтан тэдний дараа оржээ.

Эдгээр эрдэмтэн сүүлийн долоон жилд 100-аас цөөнгүй зохиол бутээлээ нийтлэжээ. Түүнчлэн Москва орчмын Протвино хот дахь Дээд энергийн физикийн хүрээлэн болон ШУА-ийн Сибирийн салбарын Будкерын нэрэмжит цөмийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэдийг дурдсан байна.

Сүүлийн жилүүдэд Орос улс ШУ-ны хөгжлийг их ач холбогдолтойд үзэж байна. «Үр дүн манай төрт ёс ба сая сая иргэний сайн сайхан байдлыг тодорхойлоно» гэж Владимир Путин ШУ, инновацийн ерөнхийлөгчийн 2012 оны шагнал залуу эрдэмтэдэд гардуулах саяхны ёслол дээр тэмдэглэн хэлээд

«Сансар, атомын энергийг эзэмшсэнтэй тэнцэх төсөлүүд одоо бидэнд шаардагдаж байна. Эдгээр төсөл тухайн үед ШУ-ны бараг бүх салбар, технологийн хөгжилд шижим түлхэц үзүүлсэн юм. Эдүгээ оросын ШУ ийм ахиц дэвшил гаргах бүрэн үндэс байна гэж хэлж болно» гэжээ.

2006 оноос эхлэн Орос улсад залуу эрдэмтэдийн хувь жил дутам 1-1,5 хувиар өсөн нэмэгдэж байна. Олон улсын үнэлгээгээр ийм өсөлт ШУ-д мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Өнгөрсөн зууны 80-д оны сүүлээр настай эрдэмтэд, ажилтнуудын хувь нэмэгдсэн нь мэдрэгдэв. Энэ үзэгдэл Орос улсыг ч хамрав. 90-д онд нэлээд судлаач хилийн чанадад шилжин суусан явдал зохисгүй нөлөөлсөн.

Эдүгээ эрдэмтэд Орос улсад ажиллахаар эргэн ирж байна. Оросын ШУ-ны хүрээнд залуу эрдэмтдийн тоо өслөө. Одоогоос долоон жилийн өмнө эрдэмтэдийн дундаж нас бараг 60 байсан бол одоо 40 нас хүртэлх залуу эрдэмтэд гуравны нэг гаруй нь байна. Орос улс цөмийн салбарт үнэхээр тэргүүлэх байр суурь эзлэж байна.

МАГАТЭ-гийн тоо баримтуудаас харахад дэлхий даяар 1 сая гаруй хүн атомын салбарт ажиллаж байна. Зөвхөн манай оронд атомын салбарт 190 мянга орчим хүн ажилладаг. Энэ агуулгаар «Сколково» инновацийн төв эх орныхоо ШУ манлайлах ёстой гэж Цөмийн судлалын нэгдсэн хүрээлэнгийн онолын физикийн лабораторийн захирал Виктор Воронов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Орос улсад ШУ-ны сайн сургууль ямагт ажиллаж ирсэн. Одоо ч мэдэгдэм нээлт хийж байна. Тухайлбал доод энергийн цөмийн физикийн хүрээнд амжилт гаргаж байна. Москва орчмын Дубна дахь Цөмийн судлалын хүрээлэн энэ талаар дэлхийд тэргүүлж байна. Онолын хүчит сургуулийн уламжлал үргэлжилж байна. Орос улс олон улсын хэмжээнд мэдэгдэхүйц байр суурь эзлэж байна» гэв.

«Блумберг» агентлагийн ээлжит рейтингийн дүн үүнийг нотлон харуулав.Орос улс инновацийн 20 улсын тоонд оров. Товчхон хэлэхэд атомын ШУ улс орны шинэтгэл, улмаар эдийн засгийн өсөлтийн нэг ёсны зүтгүүр болов. Мэдээжээр Орос улсын өргөн цар хүрээтэй төлөвлөгөөний амжилт юуны түрүүнд онолын ШУ-ыг ахиулах болон тэргүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэж, үйл ажиллагааг нь үйлчлэх чадвартай мэргэшилтэй боловсон хүчнээс хамаарагдаж байна. Энэ талаар өөдрөг үзэлтэй байх үндэс суурь байгаа. Эдүгээ оросын илүү олон залуучууд аж амьдралаа ШУ-тай холбож байна.