Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ дэлхийн дайн гарах тохиолдолд бамбай байгуулж байна. Тэд бүлгэмийн үндэсний валютуудаар худалдаа, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх Хөгжлийн банкийг байгуулна. 3-р сарын 15-нд Москвад болох БОЭХӨ -ийн орнуудын сангийн сайд нарын хуралдаан дээр төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг эцэслэн боловсруулна.

Уулзалт уг санаачилгын цагаа олсон эсэхийг харуулна. Өмнө нь сангийн сайд Антон Силуанов мэдэгдэлдээ, хэрвээ санхүүгийн нөөцүүдийг эрэлхийлж чадвал, банк байгуулах нь техникийн асуудал байх болно. Эл байр суурийг хятадын сангийн сайд Се Сюйжэнь хуваалцаж байна. Чухамдаа Орос, Хятад улсууд нь төслийн гол зүтгүүрийн үүргийг хүлээх юм.

Тэдэнд дүрмийн сан эрэлхийлэхэд биш, тэд мөнгөтэй, хамгийн гол нь үр ашигтай санхүүжилтийн үндэслэл хэрэгтэй байгаа юм.Москвагийн хуралдаан БОЭХӨ -ийн ДХУ-ын өмнө байдлыг дээд зэргээр тодорхой болгосон байх ёстой юм. ДХУ 3-р сарын 26,27-нд Преторийд болно. Орчин үеийн хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх Никита Масленников томоохон дэд бүтцүүдийн төслүүдийг адил тэгш санхүүжүүлж болзошгүй гэж үзэж байна .

«Энэтхэг, Хятадын хувьд бол энэ нь дэвшилттэй хотжуулалт юм. Энэ салбарт томоохон санхүүгийн шаардлага эрэлт хэрэгэцээтэй байгаа бөгөөд чухамдаа асар их тооны хотын барилга байгуулалтанд гадаадын хөрөнгө оруулагчид ирж буй юм. Хятад, Орос болон Энэтхэг улсуудын хувьд нилээд хэмжээний олон улсын нөөцүүд хуримтлагдаад байна. Тиймээс тэд харилцан ашигтай харилцан ажиллагаатай хөрөнгө оруулалтыг зохион байгуулах сонирхолтой байна» гэж Никита Масленников хэллээ.

Хөгжлийн банк түншүүдэд нөөцүүдийн салбарт ч хамтын ажиллагааг шинээр байгуулах боломжийг олгож байна гэж Никита Масленников тэмдэглээд

« БОЭХӨ -ийн орнууд нь нөөцийн гэх Орос, Бразил болон ӨАБНУ, дэлхийн нөөцийн хэрэглэгчидтэй Хятад болон Энэтхэгт хуваагдаж байна. Эл салбар нь нүүрсний олборлолт ба нөөцийг боловсруулах болон даяаршлын өртгийг нэмэгдүүлэх гинжийг бий болгох зэрэгт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх төлөвтэй юм. Энд түншүүдийн нэг бүр өөрийн байрыг олох боломжтой» гэлээ.

БОЭХӨ-ийн орнууд өөр хоорондоо долларын хэрэглээг шахах үүндээс өөрдсийн валютаар төлбөр тооцоог хийж байх ерөнхий гэрээтэй. Ингэхдээ Хөгжлийн банк нь зээл-санхүгийн хамтын ажиллагааны төв мэт ойлгогдож байна. Ингэхдээ G-5-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийн сонирхолын үүднээс төдийгүй, шинэ мэндэлж байгаа захуудын хувьд нэгэн адил юм.

Нөгөөтэйгүүр, чухамдаа даяаршлын эдийн засгийн эл салбарт юуны түрүүнд сүүлийн саруудад хямд долларын цасан нуранги болсон.Энэ нь валютын шинэ дайны эхлэл болсон. Хямд долларын урсгал нь орон нутгийн валютыг бэхжүүлэхэд хүргэдэг. Энэ нь тэдэгээрийн экспортлогчдод цохилт өгч буй юм. Хөгжлийн банк нь тэдгээрийг долларын хэлбэлзлүүдээс хамгаалах боломжтой гэж ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийн шинжээч Борис Шмелев үзээд

«Одоо дэлхий дахин долларын оронд өөр валют эрэдхийлж байна. БОЭХӨ-ийн зорилго нь эдгээр хандалагуудын нэг юм. Энэ нь үндэсний валютыг ашиглах суурин дээр хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж буй юм» гэв.

БОЭХӨ-ийн орнуудад дэлхийн хүн амын 40 % амьдардаг. Тэнд дэлхийн ДНБ-ний 20 хувийг үйлдвэрлэдэг. Тиймээс Хөжлийн банкийг байгуулах нь дэлхийн санхүүгийн системийн бүхий л эх булагийг шинэчлэхэд оршиж байна.