Өнөөдөр радио нэвтрүүлгийн компаниуд Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг анх удаа дөнгөж 2012 онд тэмдэглэжээ. Баяр радиод хамаатай хэн бүхэн тухайлбал томоохон компани буюу радио сонирхогчдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой гэж баяр тогтоогчид үзэж байна. ЮНЕСКО орон бүхэнд хандан Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэхэд идэвхтэй оролцохыг уриалав.

Дэлхийн радиогийн өдөрт зориулсан бага хурал тус байгууллагын ивээлийн дор Парист болж байна. «Оросын дуу хоолой» радио компани мэдээллийн түншийн хувьд арга хэмжээнд оролцож байна. Дэлхийн радиогийн өдрийг өнөөдөр тэмдэглэж байгаа нь тохиолдлын хэрэг биш. Чухам 1946 оны 2-р сарын 13-нд «НҮБ-ын радио» дэлхийн байгууллагын Төв байрнаас нэвтрүүлэг явуулж эхлэсэн билээ.

Радио бол хэвлэл мэдээллийн иж бүрэн хэрэгсэл юм. Дэлхийн хүн амын 95 хувь нь радио сонсож байна. Зарим улс өөрийн Радиогийн өдрийг тэмдэглэдэг. Орос улсад мөн өдрийг 5-р сарын 7-нд тэмдэглэж байна. Оросын физикч Александр Попов 1895 оны 5-р сарын мөн өдер анхны радио холбоо үйлдсэн юм.