ОХУ-ын 2-р ангиллын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин зөвлөх Анатолий Иванович Таксубаев Москвад зуурдаар нас нөгчив. А.И.Таксубаев 1941 оны 11-р сарын 27-нд төрсөн. Ленинградын их сургуулийн Дорно-дахины тэнхимийн төгсөгч тэрээр олон улсын харилцааг хөгжүүлэх болон бэхжүүлэхэд хагас зуун жил хөдөлмөрлөжээ. Үүнээс 30 шахам жилийг монгол судлалын чиглэлээр ажилласан бөгөөд Улаанбаатарын ОХУ-ын элчин сайдын яаманд орчуулагчаас аваад Элчин зөвлөх хүртэл дипломат албуудыг хашижээ. Үүний дараа арван таван жил Киргиз улс дахь Орос улсын Элчин сайдын яамны тэргүүлэх албан тушаалд болон ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх ТУХН-ийн орнуудын гуравдугаар газрын даргаар ажиллаж байв. Сүүлийн жилүүдэд Оросын улсын гадаад бодлогыг Төв Азийн орнуудад амжилттай хэрэгжүүлэх үйлсэд шинжээчээр ажиллаж байхдаа амь бие хайрлахгүй, үр дүнтэй ажиллаж байсан юм.