Авилгалтай хийх тэмцэл эрч хүчээ авч байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин авилгалтай эрчимтэй тэмцэж, улс орныхоо үндсэний аюулгуй байдлыг бэхжүүлэх хуулийн төслийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулав.

Хуулийн төсөл улс орны тусгаар тогтнолыг хөндөх шийдвэр гаргах албан үүрэгтэй түшмэдэд гадаад улс, компанийн үнэт цаас түүнчлэн хилийн чанадад данстай байхыг шууд хориглож байна. Энэ арга хэмжээ төрийн албан хаагчдын гэргий, насанд хүрээгүй хүүхдүүдийг бас хамрах юм. Үүний хамт баримт бичиг гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглохгүй.

Гэвч ийм хөрөнгөө зарлан тодорхойлох ёстой. Гадаад улс, компанийн үнэт цаас, хилийн чанадад данстай байхыг хориглосон хууль холбооны ба бүс нутгийн түшмэд, хүчний тусгай газрын төлөөлөгчид түүнчлэн санхүүгийн удирдлагаас гадна төрийн корпораци ба төрийн оролцоотойгоор байгуулсан сангийн удирдлагыг хамрах юм. Баримт бичиг манай оронд зарчмын хувьд чухал гэж Холбооны зөвлөлийн дэд дарга Александр Трошин үзэж байна.

«1-рт үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлнэ. Түшмэл ба түүний төрөл төрөгсөд гадаадад данс буюу хувьцаатай байвал тэр нь тэдэнд шахалт үзүүлэх хөшүүрэг болно. 2-рт энэ нь авилгалтай хийх тэмцлийн чухал хэсэг юм. Учир нь авилгалын томоохон бүдүүвч Орос улсын нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй байна.Гадаадад байгаа дансыг өргөн хэрэглэж байна. Түүнээс гадна түшмэл эд хөрөнгөө Орос улсад байлгвал улс орныхоо эдийн засгийг анхааран халамжлана» гэж Александр Трошин хэллээ.

Түшмэд ба парламентын гишүүд хууль батласнаас хойшхи гурван сарын дотор гадаадын банкуудад дансаа хааж,гадаадын үнэт цааснаас ангижрах ёстой. Тэгэхгүй бол эрх мэдлий нь хасаж хязгаарлана. Төрийн албан хаагчдыг шалгаж байцаана. Хууль сахиулах байгууллага Олон нийтийн танхим, Төв банк, улсын холбооны албан байгууллага, улс төр олон нийтийн нэгдэл бүр ХМХ мэдээ баримтуудыг үндсэлэн шалган байцаах үйл ажиллагааг үүсгэж мэднэ. Зөвхөн нэргүй мэдээ баримтыг авч үзэхгүй.

Авилгалтай тэмцэх хуулийг парламент төдийгүй олон нийт дэмжих нь дамжиггүй.