Олон улсын бүх төрлийн бөх барилдааны холбооны товчоо ОУОХ-ны гүйцэтгэх хорооноос бөх барилдааныг 2020 оны зуны Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасахыг зөвлөсөнтэй холбогдуулан 2-р сарын 14-нд Тайландын Пхукетад яаралтай хуралдаан хийх гэж байна.Өнөөдөр оросын төлөөлөгчид Тайланд явахаар мордоно. Энэ оны 9-р сард Буэнос-Айрест ОУОХ-ны чуулганаас 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрийн талаар бүрэн төгс шийдвэр гаргах юм. Олон улсын бүх төрлийн бөх барилдааны холбоо спортын бөх барилдааныг Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах шийдвэр зүйд нийцэхгүйд олон улсын хороог итгүүлэх зорилго тавьжээ.