НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн даваа гаригт түрк-сирийн хил орчмын Хатай мужид жижиг автобусыг дэлбэрүүлж, 14 хүний амь насыг бүрэлгэсэн террорыг шийдвэртэй буруушаасан тухай өнөөдөр Франс Пресс агентлаг Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Несирийн мэдээллээс иш татан уламжлав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Сирид явуулж буй хүч хэрэглэх ажиллагаа хөрш зэргэлдээ орнуудыг хамарч мэдэхэд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлэв.Энгийн номхон иргэдийн эсрэг хүч хэрэглэх ажиллагааг хүлцэхгүйг Бан Ги Мүн онцлов. НҮБ-ын тэргүүн сирийн дотоодын мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудад хандан хүч хэрэглэх ажиллагаа явуулахаас түдгэлзэж, тэсвэр тэвчээртэй байж, мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахыг ахин уриалав.

Сирийн хил орчмын түркийн хилийн «Рейханлы» боомтод автомашиныг дэлбэрүүлсэн нь террорын ажиллагаа юм гэж өчигдөр Түрк улсын ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгдэв. Түркийн засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр тэсрэх бодис дотор нь хийсэн сирийн номертой машин турк-сирийн хил орчимд дэлбэрчээ.