АНУ терроризмтэй тэмцэхээр цэргээ хилийн чанадад явуулж, бусад улсыг эзлэх хэрэггүй гэж өчигдөр ерөнхийлөгч Барак Обама «Улс орныхоо байдлын тухай» жил дутмын илгээлтээ конгрессын гишүүдэд өргөн барьж үг хэлэхдээ мэдэгдэв. Үүний хамт тэрээр АНУ террорын аюулыг няцаахын тулд Йемен, Ливи, Сомали зэрэг холбоотнууддаа туслахыг мэдүүлсэн байна. Түүнчлэн АНУ шаардлагатай тохиолдолд янз бүрийн арга хэрэгслээр террористуудтай тэмцэнэ гэж АНУ-ын удирдагч батлан илэрхийлжээ. АНУ нисэгчгүй нисдэг багажийн тусламжтайгаар терроистуудыг тусад нь устгахыг оролдож, энгийн оршин суугчдыг хэлмэгдүүлж байгааг сүүлийн үед олонтаа шүүмжилсэн юм.