Бөхийн барилдааныг зуны Олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах тухай Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх хорооны зөвлөмж өмнөд солонгосын тамирчид ба спортын түшмэдийн сэтгэлийг зовоож байна. « Үүнд итгэхэд хэцүү. Юу гэвэл бөхийн барилдаан Афинд бүр анхны Олимпийн наадмаас эхлэн олимпийн төрөл байсан, байсаар байна» гэж Олимпийн алтан медальтэй бөх Ан Хан Бон сэтгүүлчдэд мэдэгдэв. Олон улсын бүх төрлийн бөх барилдааны холбоо байдлыг дутуу үнэлж, спортын мөн төрлийг ОУОХ-д идэвхтэй ивээж чадаагүй гэж тэр үзэж байна.

Нөгөө талаас ОУОХ солонгосын спортын уламжлалт төрөл тхэквондог зуны Олимпийн хөтөлбөрт хэвээр үлдээсэнд өмнөд солонгосынхон баяртай байна.