Өмнөд Солонгос БНАСАУ-ын нутаг дэвсгэрийн аль ч цэгт хүрч мэдэх алсын тусгалтай баллистик пуужинг зохион бүтээх үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэж өчигдөр Өмнөд Солонгосын БХЯ-ны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээллээ. Зохион бүтээж байгаа пуужин 800 км зайны тусгалтай. Өмнөд Солонгосын төлөөлөгчийн хэлснээр умард солонгосын пуужинг илрүүлэх, онилон чиглүүлэх, устгах системийг бүтээх ажлыг бас идэвхжүүлэх юм. Сөүл Умард Солонгосоос цөмийн 3 дахь туршилт хийсний хариуд ийм арга хэмжээ авч байна.

2012 оны 10-р сард Өмнөд Солонгос, АНУ хоёр баллистик пуужингийнхаа жин 500 кг-д хүргэж, тусгалы нь 300-аас 800 км хүртэл нэмэгдүүлэх эрх Сөүлд олгохоор тохиролцсон билээ.