МАГАТЭ-гийн төлөөлөгчид ираны цөмийн хөтөлбөрөөр ээлжит хэлэлцээ хийхээр өнөөдөр Тегеранд хүрэлцэн ирсэн тухай Франс Пресс агентлаг ираны ХМХ-ийн мэдээллээс иш татан уламжлав. МАГАТЭ-гийн Ерөнхий захиралын орлогч Херман Накертсын хэлснээр Ираны төлөөлөгчидтэй зарим санал зөрөлдөөнийг арилгахыг агентлагийн шинжээчид оролдоно.

Иран улсад олон улсын тусгай газрын мэргэжилтнүүд «Парчин» цэргийн барилга байгууламжад очих боломжийг авч үзэж хэлэлцэх тухай Иран улсын ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салех өчигдөр Москвад мэдэгдлээ. Тус барилга байгууламж цэргийн зориулттай биш. Тегеран МАГАТЭ-гийн шинжээчдийг түүнд заавал оруулах ёсгүй. Гэвч үйл ажиллагааны нь уг чанарыг тодруулсны дараа оруулах боломжийг авч үзэхэд бэлэн байна гэж Салехи онцлов.

Иран улс атомыг энх тайван зорилгоор ашиглах хөтөлбөрөөр халхавчлан цөмийн зэвсэг бүтээж байна гэж АНУ, Израиль болон өрнөдийн хэдэн улс сэжиглэж байна. Гэсэн ч атомын хөтөлбөр нь дан улс орныхоо цахилгаан энергийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн гэж Тегеран мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама жил дутмын улс үндэстэндээ хандсан илгээлтээ  АНУ Ираныг цөмийн зэвсэгтэй болгоход хүргэхгүй. Үүний хамт «дипломат хэлэлцээ хийх цаг боломж байна» гэж тэрээр тэмдэглэжээ.